Цахилгаан соронзон реле

ЦАХИЛГААН СОРОНЗОН РЕЛЕ

Релений ангилал

Цахилгаан гүйдлийн тусламжтайгаар  цахилгаан хэлхээг залгаж салгах болон унтраах төхөөрөмж, автомат удирдлагатай төхөөрөмжүүдэд цахилгаан соронзон релег ашигладаг. Релений үндэс нь цахилгаан ба соронзон орон юм. Үүнээс үндэслэн цахилгаан соронзон реле гэж нэрлэгдэх болсон. Ажиллаж байгаа гүйдлийн төрлөөр нь тогтмол ба хувьсах гүйдлийн харин ажиллах үйлчлэх зорилгоор нь нейтрал саармаг ба тулширсан гэж тус тус ангилна. Нейтрал реле нь түүний цахилгаан соронзон ороомгоор гүйдэл дурын чиглэлд гүйхэд ажилладаг. Хэлхээг /асаах, унтраах, залгах, сэлгэх/ ба туйлширсан гүйдлийн тодорхой чиглэлд байхад эсвэл гүйдлийн нэг чиглэлд нь хэлхээг залгадаг.

 

 Цахилгаан соронзон нейтрал саармаг реле

 

Цахилгаан соронзон нь тусгаарлагдсан эсэлдүүлэгчээр ороогдсон нэг ороомгоос тогтох ба түүний дотор талд зөөлөн болдоор хийсэн хоёр зүрхэвч байрласан. Нэг талаас нь соронзон дамжуулагчын хөдөлгөөнгүй хэсэг 3 /ярму/ -д бэхлэгдсэн, нөгөө талаас туйлын үзүүрээр төгсдөг. /9/. Энэ нь ороомгийг бага зэрэг илүү гаргасан буулга / ярму/ дээр хөдөлгөөнт якорь /4/-т бэхлэгдсэн хөндийрүүлэгч пүржин /8/-ийн тусламжтайгаар энэ нь туйлын төгсгөлийг бага зэрэг зайд холбодог. Якорь дээрээ 6 контакттай нимгэн харимхай  ялтаст бэхлэгдсэн. Энэ нь хөдөлгөөнт контакт ба түүний эсрэг талд мөн нимгэн харимхай ялтаст бэхлэгдсэн хөдөлгөөнгүй контакт 7-д байрласан байдаг. Зүрхэвч ороомогоор гүйдэл нэвтрэх үед соронзон долгион якорьт татагддаг. Үүнийг нийлсэн / ажиллаж байна / реле гэдэг. Энэ үед 6,7 контактууд түгжигддэг. Гүйдэл үгүй үед буцаад бүгд хэвэндээ ордог. Нийлсэн релений үед түгжигдсэн контактуудыг өөр өөр цахилгаан төхөөрөмжүүдийг асаахад ашигладаг. / Хонх, улайсах ламп, цахилгаан хөдөлгүүр гэх мэт/. Цахилгаан соронзон реле нь тэдгээр нь нийлсэн байхад контактуудыг салгаж чаддаг. Реле нь ороомгийг гүйдэл үгүй үед дэлгэмэл

/саланги/  контактуудыг нормал саланги /дэлгэмэл/  гэх ба битүү

/наалдсан/ байвал нормал битүү /наалдсан/ гэж нэрлэдэг. Реле ороомгийг гүйдэл байх үед түүний нормал салангид бус /битүү/ контактууд салсан байдаг ба, нормал саланги нь залгагддаг. Хэрэв хөдөлгөөнт холбогч катушкид гүйдэл байх үед 1 хөдөлгөөнгүй контакттай холбогдсон бол энэ 3 контактын группыг залгаж, сэлгэх гэдэг ба реле нийлсэн /ажилласан/ үед энэ контактаас холддог ба энэ нь өөр хөдөлгөөнгүй контакттай холбогддог. Реле нь контактаар гүйх гүйдлийг ажлын гүйдэл гэж нэрлэдэг. Автомат удирдлагатай төхөөрөмжүүдэд хамгийн бага хэрэглэгддэг нейтрал цахилгаан соронзон релег таблиц 25-1, 25-2 т үзүүлэв. Эдгээр нь өөр өөр төрөлтэй бөгөөд ороомгийн тоо, ороомгийн эсэргүүцэл, контактын чанараар ялгаатай.  Зураг 25-1

Реле РПН энэ нь хавтгай якорь ба зүрхэвчтэй босоо хавтгайд байрласан. Якорын их талд түүнийг угсрах хэрэгтэй. Энэ байрлалаас хазайх үед якорын жин нь релений гүйдэлд нөлөөлдөг. Иймд реле РПН нь зөвхөн тогтмол /хөдөлгөөнгүй/ төхөөрөмжид ашиглах боломжтой. Хэлхээ индукцгүй, ажиллах үед контактын ажлын гүйдэл нь 0.2 а-аас илүүгүй ба хүчдэл нь 60-в байх ёстой. Хэрэв энэ утга зөрчигдвөл релен ашиглалтын хугацаа багасдаг. Зарим РПН реле нь зүрхэвчиндээ 0.5 мм диаметртэй зэс тусгаарлагдаагүй дамжуулагчаас тогтох бөгөөд богино битүү ороомогтой байдаг. Реле РПН нь 1-3 контактын группээс тогтох контактын системтэй. Групп нь бүр нь 2-6 контактын пүржинтэй байдаг. Зураг 25-2а б

Реле РКН Энэ нь тойрог зүрхэвч  ба нугалаастай якорьтой. РПН релений ялгаатай дуртай байрлалд ажилладаг ба реле нь гүйдлийг зохицуулахдаа якорын хөдөлгөөнөөр зохицуулдаг. Үүний тулд якорыг болгоомжтойгоор мурийлгадаг. Хурдан үйлчлэгч реле нь РКН нь төгсгөлийн үзүүргүй зүрхэвчтэй. Энэ релен катушк нь генинаксаас тогтдог. /Энгийн реленийх улаан зэсээс тогтдог./ Удаашруулагч реле нь РКН зүрхэвчиндээ улаан зэсээр хийсэн масстай холхивчтой ба түүний уртаас нь удаашруулах хугацаанаас хамаардаг. РКН релений холболтын систем нь 1-2 контактын групптэй ба групп бүр нь 1-9 контактын пүржинтэй. РКН релен контактууд нь хүчдэл 60в, 0,2а тогтмол гүйдлийн үед 10-сая нийлэлт, салалт /залгалт/-ыг тэсэж өнгөрүүлдэг ба 2а, 36в-ийн үед 100.000нийлэлтийг тэсдэг. /Зураг 25-2б/

Реле РКМ Энэ нь дээрх 2-оос хэмжээгээр бага. РКМ –н бүтэц нь РКН-тэй адил. РКМ нь зөөгч болон хөдөлгөөнт төхөөрөмжид ажилладаг. РКМ нь удаашруулга зүрхэвчиндээ байрлуулсан байдаг. РКМ-н контактын систем нь 1-3 контактын групптэй, групп бүр нь 2-5 контактын пүржинтэй. /Зураг25-2в/

Реле РКМП  Бүтэц нь РКН-тэй адил, хэмжээгээрээ арай бага. Хөдөлгөөнт төхөөрөмжид ажиллах зориулалттай. Контактын систем нь 1-2 групп ба групп бүр нь 1-9 контактын пүржинтэй. Контактууд нь 2а 32в эсвэл 01а , 300.в үед 100.000 нийлэлтийг тэсдэг. зураг 25.2а

Реле РС-13 хөдөлгөөнт төхөөрөмжинд ажилладаг контактын схем нь 2 контактын группээс тогтох ба групп бүр нь 2-9 контактын пүржинтэй. Зураг 25-2д

Реле МКУ-48и МКУ-48С. Эдгээр нь стацинар төхөөрөмж нь тогтмол ба хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээнд зориулагдсан. МКУ –реле бүтцээр нь хуванцар хамгаалалтын бүрээстэй ба бүрээсгүй реле гэж хуваадаг. МКУ-48С реле нь хамгаалалтын бүрээстэй ба суурьтай, МКУ-48 нь үгүй юм. Хэрэв төхөөрөмжид хэд хэдэн бүрээсгүй реле хэрэглэх бол бие биеэс нь 20-мм зайтай угсрах хэрэгтэй. Катушк дахь ажлын гүйдлээр нь тогтмол ба хувьсах гүйдэл гэж ангилдаг. Тогтмол гүйдлийн релен ороомгийн эсэргүүцлийн хамаарал нь /12,24,30,48,60,110ба 220в/ хүчдэлд тохируулсан ба хувьсах гүйдлийнх /12,24,36,60,110,127,220 ба 380.в/ тус тус тохируулагдсан. Хувьсах гүйдлийн реле нь тогтмол гүйдлийнхээс зүрхэвчийн бүтцээрээ ялгаатай. Хувьсах гүйдлийг релен ороомгоос гарч байгаа зүрхэвчийн сул төгсгөл нь 2-хэсэгт хуваагддаг ба 1-нь улаан зэсээр хийсэн хэд хэдэн шайбын хэлбэр дэхь богино битүү ороомог эргүүлэхийг багтаасан байдаг. Релен контактууд тогтмол ба хувьсах гүйдлийн 5.абарьдаг ба хувьсах гүйдлийн үед 500в.т хүртэлх, тогтмол гүйдлийн үед 50.вт чадлын үед 220в хүртэлх хүчдэл ба 2 герцын индукцтэй хэлхээнд удаан хугацаанд ажиллаж чаддаг.

Реле РСМ, РЭС-6, РЭС-9, РЭС-10. Энэ нь бага зэрэг овор хэмжээгээрээ ялгагддаг. Эдгээр нь бага зэрэг овортой зөөгч ба хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан.

Реле РСМ. Энэ мөнгөн контакттай 2-хос пүржинтэй хос бүр нь 1.а хүртэлх тогтмол гүйдэл, 28.в хүртэл хүчдэлд ажилладаг. РСМ-1 төрлийн реле нь 2- нормал салангитай ба РСМ-2 нь 1-нормал саланги, 1-нормал битүү /наалдсан/ харин РМС -3 нь 2-нормал битүү нийлсэн контактуудтай, реле нь хуванцараар хамгаалдагдсан. /Зураг25-3.а/

РЭС-6 Соронзон систем нь РСМ-ийнх адил ба зүрхэвчийн урт ба их бие нь том байна. Энэ нь 1-эсвэл 2 залгагч контакттай ба 2- нормал саланги ба нормал нийлсэн контакттай эсвэл 1-нормал саланги ба 1-нормал нийлсэн контактуудтай. РЭС-6 релен контакт нь 2а, 30в үед 150.000 хүртэлх нийлэлт, салалт /залгалт/ -ыг хийдэг ба 6а. 28в үед 5000. 0.3а, 250.в үед 250.000 хүртэлхийг тэсдэг. /Зураг 25-3б /

Реле РЭС-9. Энэ нь мөнгөн эсвэл цагаан алт иридово хайлшаар хайлсан 2-залгагч контакттай, мөн мөнгөн контакт нь тогтмол 2.а, 30.в эсвэл 0.3а, 250в-ийн үед 300.000 нийлэлт хийдэг ба хувьсах гүйдлийн /50гц/ 2а, 115в-д 100.000 нийлэлт хийдэг. Цагаан алт ириводо хайлшин контакт нь 0.8а, 30в –ийн 100.000 нийлэлтийг хийдэг. /зураг25-3г/

 

Цахилгаан соронзон туйлширсан реле

 

Нейтрал реленээс ялгаатай нь туйлширсан релений ажил түүний ороомог дахь гүйдлийн чиглэлээс хамаардаг. Өөрөөр хэлбэл түүний төгсгөл дэхь хүчдэлийн туйлаас эндээс туйлширсан реле нэр үүссэн.

Туйлширсэн реле. Энэ тогтмол соронзон ажилладаг. Туйлширсан реле нь хэлхээнд нилээд өндөр мэдрэх чадвартай, нийлэлтийн хурд нь нейтралынхаас их.

            Үйлчлэх зарчим нь: Туйлширсан релен үндсэн хэсэг нь тусгаарлагдсан дамжуулагчаар ороогдсон 2-катушк / ороомог/ 1 тогтмол соронзон 2 соронзон дамжуулагчийн хөдөлгөөнгүй хэсэг 3 /ярму/ якорь 4 тус тус байна. Энэ нь 2-төгсгөлийн үзүүрээр дуусдаг. Эдгээрийн хооронд якорь чөлөөтэй шилждэг. Якорь дээр бэхлэгдсэн хөдөлгөөнт контакт 5 нь хөдөлгөөнгүй контакт 6-тай түгжигддэг. Төгсгөл нь тохируулга болт 7-д бэхлэгдсэн байна. Якорь дахь ороомогт гүйдэл үгүй үед тогтмол соронзоор үүссэн эсрэг чиглэсэн F1, F2  соронзон хүчнүүд нөлөөлдөг. Эдгээр хүчнүүдийн үйлчлэлийн чиглэл нь зураг 25-4-т сумаар үзүүлэв. Якорь төгсгөлүүдээс ижил зайд /өөрөөр хэлбэл соронзон хүчнүүд ижил байх үед/ байж болно. Якорын энэ байрлалыг нейтрал гэж нэрлэдэг. Үүнийг зураг дээр цэгэн шугамаар 8 дугаарт тэмдэглэв. /Зураг 25-4/ Якорын нейтрал байрлал нь тогтворгүй, якорь нь байрлалаасаа бага зэрэг хазайвал соронзон хүчний тэнцвэр алдагддаг. Иймд их соронзон хүчтэй тал руу хазайдаг. Якорь ороомгоор гүйдэл гүйх үед нэмэлт соронзон хүч үйлчилдэг.

Энэ  хүчний үйлчлэлийн чиглэл нь ороомог дахь гүйдлийн чиглэлээр тодорхойлдог. Гүйдлийн чиглэлийг тодорхойлохоор якорын хязгаарт байрлалыг тодорхойлдог. Якорыг анхны байрлалд нь авчрахын тулд гүйдлийг унтраах эсвэл гүйдлийн чиглэлийг нь өөрчлөх ёстой. Туйлширсэн релений якорын байрлал нь тохируулагч винт 7-ийн байрлалаас хамаардаг. /зураг 25-5а/ Хэрэв эдгээр винтүүдийн контакт нь нейтрал шугам 0-той симметрээр байрласан бол якорыг зүүн байрлалаас баруун тийш, эсвэр баруун байрлалаас зүүн тийш авчрахын тулд ороомогт 2 адил хэмжээний эсрэг чиглэсэн гүйдэл өгөх ёстой. Ороомогт гүйдэл үгүй үед корь тохируулагя винтэд залгагдсан байх ба гүйдэл өсөхөд өгөхөд холддог /салдаг/. Релен тийм тохируулагчийг 2-байрлалд нейтрал гэж нэрлэдэг. Тйим удирдлагатай релег цифрээр 4 эсвэл 6 гэж тэмдэглэдэг. Туйлширсан реле өөр тохируулгын давуу 2-байрлалтай гэж нэрлэдэг. /Зураг 25-5б/ Тохируулагч винтүүдээс 1-нь нейтрал шугамд хүрсэн байна. Энэ тохиолдолд гүйдэл унтраасны дараа якорь өөрөө нөгөө контактдаа очдог. Тийм тохируулгатай релег 7 эсвэл 9 цифрээр тэмдэглэдэг. Туйлширсан реле нь мөн 3-байрлалд тохируулгатай байдаг. /Зураг 25-5в/. Практикт ийм зүйл байдаггүй /Ороомогт гүйдэл ирэхэд түүний чиглэлээс хамаарч, якорын контакт нь баруун эсвэл зүүн тал дахь хөдөлгөөнгүй контакттай холбогддог. Тийм релег 5 ба эсвэл 8 цифрээр тэмдэглэдэг.

Туйлширсэн реле РП-4, РП-5 ба РП-7. Бүтэц нь өмнөхтэй адил. Реле РП-5 нь зузаан пүржнэн якорьтой 0,28мм /0,23 мм оронд/ релений контактын болон ороомгийн гаргах нь залгавчийн суурь модонд хавтгай контактанд тавигдсан. Релег залгахдаа 16 хадаастай суурь модыг ашигладаг ба үүнд залгавчийн суурийг тавьсан байдаг. Тийм бүтэц нь реле нь түргэн сольдог бололцоотой. Якорь дахь хөдөлгөөнд контакт хоорондын зай нь хөдөлгөөнгүйгээс бага. Зай /зузаан/ өөрчлөлт нь тохируулагч винтийн эргэлтээс хамаардаг. РП-4 релен хувьд контакт хоорондын зузаан нь 0,06 мм, РП-5 нь 0,08 мм, РП-7 нь 0,07 мм-ээс багагүй байдаг.

Реле РП-6, РП-8 ба РП-9. Бүтэц нь адилхан, хэмжээгээрээ РП-4, РП-5 ба РП-7-той адил ба эдгээр нь 2 залгагч контакттай.

Реле РПБ-4, РПБ-5 ба РПБ-7.  РП-4, РП-5 ба РП-7-гоос бага зэрэг ялгаатай. Өөрөөр хэлбэл якориуд ба хөдөлгөөнгүй контактууд нь керамик тусгаарлагч 9-гүй бэхлэгдсэн байдаг. Иймд РПБ төрлийн реле нь характеристикууд нь РП төрлийн реле характеристиктуудыг илүү тогтвортой.

Реле ТРМ. Энэ нь зөвхөн 2 байрлалд нейтрал тохируулгатай 2 ороомогтой. Ороомог нь 85, 130 см эсэргүүцэлтэй. 2-ороомог нь зэрэгцээ холбоо нь хоёулаа адилхан 215 ом эсэргүүцэл үүсгэдэг. Энэ реле нь хөдөлгөөнгүй контакттай микрометрийн тохируулагч винттэй, винт бүр нь хуваарь нь 0,01 мм тутамд нугалаастай. Хөдөлгөөнт ба хөдөлгөөнгүй контактуудын хоорондох зай, зузааныг тохируулагч винтээр тохируулдаг ба тогтоовор винтээр бэхлэгддэг.

Реле РПС-4, РПС-5 ба РПС-7 бүтэц загвар нь дээрхтэй адил. Эд бүгдээр 1 залгагч контакттай, РПС-ийн реле нь РП релен релетэй харьцуулахад, өөр өөр ашиглах нөхцөлд параметрийн тотгворжилт нь сайн байдаг. РПС-реле ТРМ реленүүд нь 2 ороомогтой. /Зураг 25-6/

25-4 Цахилгаан соронзон релен параметрүүд

Нейтрал ба туйлширсан цахилгаан соронзон релен чухал параметрүүдийг дорх таблицуудад /25-1, 25-2, 25-3-т үзүүлэв. Гүйдэл, нийлэлтийн гүйдэлүчдэл/ ороомогт гүйдэл хамгийн бага утгатай байхад якорь цахилгаан соронзон зүрхэвчинд татагддаг ба нормал саланги контактууд залгагддаг. Нормал нийлсэн контактууд салгагддаг. Реле найдвартай ажиллагааны хувьд ороомог дахин гүйдэлүчдэл/ нийлэлтийн гүйдэлүчдэл/-с их байх ёстой. Ажил гүйдэлүчдэл/-ийг нийлэлтийн гүйдэлүчдэл/-д харьцуулсан харьцааг нөөц коэффициент гэдэг. Энэ нь 0,2-4 утга авдаг.

Дурьдсан нэрийн гүйдэл хүчдэл ороомог дахь гүйдэл  хүчдэлийн энэ хэмжигдэхүүнүүдийг тухай үйлдвэр тогтоодог.

/Зураг 25-6а/

Бууралтын гүйдэл. Ороомог дахь гүйдлийн хамгийн их утга энэ үед релен якорь зүрхэвчээс холддог /салдаг/ ба контактууд салгагддаг /залгагддаг/. Бууралтын хүчдэл үргэлж нийлэлтийн хүчдэлээс бага байдаг.

Сэргээлтийн коэффициент. Бууралтын 1 оройн гүйдлийг нийлэлтийн гүйдэлд харьцуулсан харьцаа.

Релен нийлэлтийн хугацаа. Ороомогт гүйдлийн үүсгүүр залгахад момент нь нормаль битүү /налсан/ контакт залгах хүртэлх эгшин ба эсвэл нормал саланги контактууд залгах эгшин хүртэлх хугацааны интервал гэж нэрлэнэ. /Зураг 25-7/

Бууралтын хугацаа. Удаашрах хугацаа реле ороомгийн гүйдлийн салгах эгшнээс түүний контактыг залгах / салгах эгшин хүртэлх хугацааны интервалыг хэлнэ. Контактлах үеийн чадал /гүйдэл, хүчдэл/ энэ нь релен контакттай залгаапсан үеийн ачааллын чадал /гүйдэл, хүчдэл/. Эдгээр утга тогтвортой байвал релен ашиглалтын хугацаа уртасдаг.

Релен параметрүүдийн хэмжих схем

Төхөөрөмжийн тусламжтайгаар релен бууралтын ба нийлэлтийн гүйдлийг 0-35 мА хязгаарт, хүчдэлийг 0-18 в хязгаарт хэмжиж чадна. Төхөөрөмж нь цуваа холбогдсон 5КБЦ батарейгаар тэжээгдсэн схемд 2 вт хувьсах СП төрлмйн резистор хэрэглэсэн. Үүний тэнхлэгийн эргэлтийн өнцгөөс эсэргүүцлийн хамаарлыг илтгэгч эсвэл логарифмаар авдаг /корпус дээр В эсвэл Б үсэг. / Энэ төрлийн резистор нь релен ороомог дахь хүчдэлийг эцэст нь өсгөдөг. Энэ нь релен нийлэлтийн хүчдэлийн нарийвчлалтай хэмжих боломж олгодог. Вольтметрийн дотоод эсэргүүцэл 5-10 кОм байх ёстой. Реле залгахын өмнө схемд үзүүлснээр резисторыг тавих /байрлуулах/ хэрэгтэй. Энэ үед гаралтын хүчдэл “0” байна. Реле залгахад ороомог дахь гүйдэл аажмаар ихэснэ. Якорь контакттай холбогддог. Якорь зүрхэвчинд ойртоход контактууд залгагддаг. Релен нийлэлтийн гүйдэл милли ампераар хэмжигддэг. Релен контакттай улайсах лампыг мөн холбож болно. Үүнтэй адилаар бууралтын хүчдэл, гүйдэл нийлэлтийн хүчдэлийг тодорхойлдог. Релег шалгах үед ороомог дахь гүйдэл 35 мА-аас  ихгүй байх ёстой. Учир нь хувьсах резистороор хэт их гүйдэл гүйх бөгөөд тэр нь ажиллагаанаас гарна. 35 мА-аас их нийлэлттэй гүйдлийг хэмжихийн тулд жижиг сургуулийн реостатыг хэрэглэдэг. 25-8 зурагт үзүүлсэн схемийн төхөөрөмжөөр бууралтын ба нийлэлтийн гүйдлийн утгыг 0-100 мА хязгаарт. Ороомог дахь гүйдлийг 1-220в хүртэл завсарт хэмжиж чаддаг. Хүчдэлийг тохируулахын тулд лабораторийн авто трансформаторыг /лаТР/хэрэглэдэг ба түүний хүчдэл нүүрний схемээр шулуутгагдсаны дараа релед очдог. Конденсатор С нь өмнө автомат трансформаторын хөдөлгөөнт контактыг “0” байрлалд тавих хэрэгтэй. Амперметрийг шатахаас сэргийлнэ. /Зураг 25-8/

 

 Релен тохируулга ба ороолт

Бууралтын ба нийлэлтийн хүчдэлийг гүйдэлүчдэл/-ийг түүний механик тохируулах замаар хэд хэдэн янзаар өөрчилж шинэчилж болно. Нейтрал реле нь нийлэлтийн гүйдэлүчдэл/ нь якорын шилжилтийн хэмжээ ба буцаах пуржиний таталтын хүч өөрчлөгдөх үед өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл релен унтраастай үед ороомгийн зүрхэвч ба якорь 2-ийн хоорондох зай өөрчлөгдөхөд якорын шилжилт ба пүршний таталтын хүч багасахад релен нийлэлтийн гүйдэлүчдэл/ багасдаг. Мөн ихэсвэл иэхсдэг. Зарим реле нь якорын шилжилт ба пуржиний суналтын хүчийг тодорхой хязгаарт өөрчлөн тохируулах тохируулагч винт, боолттой байдаг. Релен нийлэлтийн гүйдлийг багасгахын тулд илүү нарийн дамжуулагчааөр түүний ороомгийг ороох хэрэгтэй. Бага диаметртэй утасны сараалжинд /гол бие/ байрлуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд тодорхой тооны ампер виткийн /эргүүлэг/ гарган авахын тулд якорын зүрхэвчинд ойртуулах хэрэгтэй, ороомог дахь гүйдэл бага байх ёстой. Нийлэлтийн хүчдэлийг багасгахын тулд релен ороомгийг илүү зузаан дамжуулагчаар хийж дахин ороодог. Ихэсгэхдээ нейтрал релен сэргээлтийн коэффициентийг нэмэдүүлэхийн тулд якорьт, зүрхэвчийн эсрэг нүх хийдэг ба үүндл том биш зэсэн штыфт 7 зураг 25-2 бэхлэгддэг. Энэ нь якорын гадаргуугаас 0,1-0,3 мм цухуйсан байдаг. Үүгээр зүрхэвчнээс якорын салгахад нь хялбар болдог. Хэрэв штыфт /                    / энэ нь релен ажлын процессын үед элэгдвэл, сэргээлтийн коэффициентийг нэмэгдүүлэхийн тулд якорьт шинэ штыфт тавих, /нүхлэх/ хэрэгтэй. Энэ үүднээс якорь ба зүрхэвчийн хооронд нягт цаасны хэрчим /нимгэн хэсгийг/ байрлуулдаг. Түүний зузааныг туршлагаар тодорхойлдог. ТР нь нийлэлтийн гүйдлийг багасгахын тулд нейтрал нейтрал шугам “0”-д тохируулагч шугамын контактыг ойртуулах хэрэгтэй.

25-6 Алхамд эрэгч

Алхамд эрэгч нь цахилгаан соронзон механизмыг төлөөлдөг. Үүний тусламжтайгаар олон чиглэлд 1 болон олон тооны цахилгааны хэлхээг ашиглаж болно. Эдгээр нь тогтмол гүйдлийн импульсийн үйлчлэлээр ажилладаг. Алхам эрэгч нь автомат телефон станцууд, автомат удирдлагатай төхөөрөмжүүдэд өргөн ашиглагддаг. Үйлчлэх /ажиллах/ зарчим. Ороомог 1 Зураг 25-9-ийг гүйдлийн импульсыг дайран өнгөрсний дараа цахилгаан соронзон якорь 2-нь түүний 3 зүрхэвчинд татагддаг. Якорь. Якорь зүрхэвч рүү хөдлөх үед 4 хөшүүрэг нь системээр тэшүүр 5-ыг шилжүүлдэг. Дараа нь хөрш арзгар дугуй 6-д ордог. Ороомгоор гүйдэл гүйсний дараа пуржин 7-ын үйлчлэлээр якорь нь зүрхэвчээс холддог ба хөшүүргийн систем нь тэглүүрийг дээш түлхдэг. Сүүлд нь хранов /арзгар/ дугуй шүдийг хавчдаг ба 1 шүдийг хуваарилалтад харгалзах өнцгөөр цагийн зүүний дагуу түүнийг эрүүлдэг. Энэ үед мөн контактын /шетк/ 8 эргэдэг ба энэ үед түүнийг төгсгөл нь хажуу дахь контактын ялтас /лаймель/ 9-д шилждэг. Ороомогт гүйдлийн дараагийн импульс өсөх үед шетк /шуйнз/ дараагийн контактын ялтсыг хойш хөдөлгөдөг. Контактын ялтсын оройд /зайд/ өөр өөр цахилгаан хэлхээг залгадаг ба эдгээр нь цахилган соронзон ороомгоор нэвтрэх гүйдлийн импульсээр залгагддаг.

            Эрэгчийн хэлбэрүүд. Дээрх эрэгч нь урвуу үйчлэлтэй алхам эрэгч гэж нэрлэдэг. Шулуун үйлчлэлтэй эрэгчүүдэд контактын шетка нь якорь татагдах үед шилждэг. Үйлдвэрүүд нь шулуун үйлчлэлтэй ШИ-II  зураг 25-10. ШИ-17 эрэгчүүд ба урвуу үйлчлэлтэй ШИ-25, ШИ-50-ийг үйлдвэрлэдэг. ШИ үсэг нь “Шаговы искател” гэсэн үг ба цифр нь контактын ялтасны чанарыг заадаг /10, 11, 17, 25 эсвэл 50/

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
урнаа (зочин)

bi ene releinii talaarh medeelliig awlaa tegtel zurag ted ted geed tailbarlasan hernee zurag ni bdagui zurgiig ni tawij ogch tuslaach

Зочин

эсэргүүцлийн релений мэдээлэл байна уу?

ochirdari (зочин)

hal bsan zuilee olloo barlalaa

Munhgerel (зочин)

Ene ugn haijiisan yuumaaa olson daanch zurag n baidaggui. zuragiig n upload hiij tuslach. esvl yamr nom ashiglasiin ?

maybe (зочин)

huuhduud nomnoos iimerhuu yumaa unshij bwal zuersendee

Гэрэл (зочин)

нэгтэгсэн релений тухай мэдээлэл өгөөч

tuvshnee (зочин)

kontaktin talaar todorhoi medelel ogch pls

Түвшөө (зочин)

багасгах хэмжигдэхүүний релег гаргаад өгөөч

mgl (зочин)

zurag udaashraliin cxem zeregiig ni oruulj ogj tuslaach

отгооо (зочин)

уг нь гоё мэдээлэл байгаач зураг нь байхгүй болохоор шаал дэмий шахуу юм болж дээ

Зочин

goy medeelel bna

Зочин

Дэмий зүйл байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)



widgeo.net

widgeo.net