ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

Тэнхимийн товч танилцуулга

Физик Электроникийн чиглэлээр 1993 оноос группээр дагнан сургаж эхэлсэн бөгөөд 2000 оноос Физик Электроникийн ангийг нээж жил бүр 40 орчим оюутан элсүүлж сургаж эхэлсэн юм. 2004 оноос Компьютерийн Техник Хангамж Сүлжээний ангийг нээж жил бүр 60 орчим оюутаныг элсүүлэн сургалт явуулж байна. Энэ чиглэлээр анхнаас нь эхлэн Ч. Дэчинпунцаг, Ю. Цэдэнсүрэн, Ц. Энх-Амгалан, С.Батгэрэл зэрэг багш нар ажиллаж ирсэн болно.

Электроник Компьютерийн Техникийн Тэнхимийн бүрэлдэхүүнд Тэнхмийн эрхлэгч Ч.Дэчинпунцаг /Док(Ph.D), Проф/ , зөвлөх багш Ц. Энх-Амгалан /Док(Ph.D),Дэд проф/, Магистр багш нар Ж.Эрхэмтөгс, Ц.Отгонбаяр, Д.Бямбадорж, Ц.Энхбаяр, Б.Дэнсмаа, Туяацэцэг лаборант багш нар Шүрэнхүү, Наранцэцэг, Лут, Бямбажаргал нар болно. Тус тэнхимийн мэргэжлийн зарим хичээлүүдийг ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтанууд С.Доржханд, Г.Шархүү, Х.Дорж, Ш.Ялалт, А.Энхтүвшин, Б.Зандан, Б.Наранбат зэрэг эрдэмтэн багш нар, мөн Т.Сосорбарам/(Sc.D)/, Нацагбадам, Ц.Нямбаяр, Мөнхбаяр, Тунгалаг зэрэг олон багш нар сургалт явуулж байна.

Тус тэнхимд Компьютерийн Техник Хангамжийн Сүлжээ, Физик-Электроник гэсэн үндсэн 2 мэргэжлээр нийт 260 орчим оюутан суралцаж байна.

Үйл ажиллагаа

Тус тэнхим нь одоогоор электроникийн туршилт явуулах лаборатор, 30 оюутан нэгэн зэрэг ажиллах боломжтой компьютерийн лаборатор лекцийн ангиудад сургалтаа явуулж байна. Үүн дээр цахилгаан тэхникийн хичээл болон компьютерийн техникийн дадлага хийх зориулалттай, үзүүлэн таниулах материал бүхий ажиллах тав тухтай орчинг бүрдүүлсэн 215-р лабораторийг бэлтгэж хүлээлгэн өгөгхөөр ажиллаж байна.

Мөн сургуулийн дэмжлэгтэйгээр Механик цехийн өрөөг ашиглалтанд оруулаад удаагүй байна. Энд өөрсдийн мэдлэг чадварт тулгуурлан төрөл бүрийн фотоэлемент ашиглан гүйдэг самбар, спорт заалны онооны самбар, электрон цаг, радио хүлээн авагч зэргийг туршилтын журмаар хийсэн нь амжилттай болсон.

Сургалт судалгаа

Тус тэнхимийн багш ажилчид нь өөрсдийн болоод оюутаныхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал өөрсдийн багш нараа багшлах эрхийн сургалтанд тухай бүрд нь хамруулах, эрдэм шинжилгээний судалгаа хийх, багш оюутаны дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлаж семинар зохион байгуулах, оюутануудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулах, сургуулийн зүгээс зохиодог ажилд үр дүнтэй идэвхитэй оролцуулах зэргээр ажиллаж байна.

Одоогоор тус тэнхимийн багш нараас энэ онд ном гарын авлага 1, сургуулийн эрдэмийн бичигт эрдэм шинжилгээний өгүүллэг 4, Боловсрол сэтгүүлд судалгааны ажлаар өгүүлэл 1, мэдээлэл холбооны чиглэлээр МУ-н стандарт 2-ыг боловсруулж баталуулсан.

Мөн цагийн багш нартай хамтарч ФТХ-ийн бүтээлд өгүүлэл 3 хэвлүүлж, багш бүхэн заадаг хичээлээрээ гарын авлага гаргахар бэлтгэж байна.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Минжээ (зочин)

энэ мэдээлэл чинь надад үнэхээр их хэрэг боллоо баярлалаа.

007 (зочин)

Мэдээллээ шинэчлээчээ

ширбазар (зочин)

hi bi ene chigleleer onine-aar surah gesen ym aa mongold online-aar injener, baklovriin surgalttai surguuli baidag bolov uu baidag bol hariu ugch tuslaach 99900670

Зочин

sain ba uu sport zaalnii onoonii sambar hiilgeh gesiin holboo barina uu 99084387

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)



widgeo.net

widgeo.net